Dark Light
Нийгэм | 2020-11-17

Шахмал түлш борлуулах цэгүүдийн нөөц хангамжийн байдалд хяналт шалгалт хийгдэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн  шахмал түлш борлуулах цэгүүд болон нөөцийн агуулах хангамжийн баазаар хяналт шалгалт хийж байна. 

13 цагийн байдлаар: 

Чингэлтэй дүүргийн 1 хангамжийн бааз 400тн шахмал түлш, 7, 12, 13, 18, 19-р хороодын 10 борлуулалтын цэгт дунджаар 2-15 тоннын нөөцтэй дээрх борлуулалтын цэгүүдэд нийт 130тн нөөцтэй байна.

Сүхбаатар дүүргийн 1 хангамжийн бааз 575тн шахмал түлш, 13, 14, 17-р хороодын 8 борлуулалтын цэгт нийт 30 тн нөөцтэй байна.

Баянзүрх дүүргийн  1 хангамжийн бааз 1415тн шахмал түлш, 5, 19, 21, 22-р хороодын 11 борлуулалтын цэгт дунджаар 5-15 тоннын нөөцтэй дээрх борлуултын цэгүүдэд нийт 113,5тн нөөцтэй байна. Шалгалт  хийсэн борлуулалтын цэгүүдээс нөөцгүй цэг байхгүй байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16