Dark Light
Нийгэм | 2020-11-17

​Хэнтий аймгийн хоёр иргэний 'PCR' шинжилгээний хариу сөрөг гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотоос 'хулгайн замаар' гарч Хэнтий аймгийн Баянхутагт суманд очсон хоёр иргэний "PCR" шинжилгээний хариу сөрөг гарсан талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ.

 

 

Тус хоёр иргэн нь арваннэгдүгээр сарын 15-нд Улаанбаатар хотоос хулгайн замаар гарч, Хэнтий аймгийн төвд шатахуун түгээх станцаар үйлчлүүлээд, цаашаа Баянхутагт суманд гэртээ харьсан. Уг иргэдэд коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан. Тиймээс тухайн иргэдийг Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлан, "PCR" шинжилгээний хариуг ХӨСҮТ-д илгээсэн юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16