Dark Light
Нийгэм | 2020-11-17

Коронавирус Италид 2019 оны намар тархсан гэв үү?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавирус Итали улсад өнгөрсөн 2019 оны намар хүн амын дунд тархаж эхэлсэн хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Милан хот дахь Үндэсний Хавдар Судлалын Хүрээлэнгийн судлаачид 2019 оны есдүгээр сараас хойш 1000 орчим хүний ​​цусны дээжид шинжилгээ хийхэд эдгээрийн хүмүүсийн 11 хувьд нь коронавирусийн эсрэг биет үүсчээ. 

"Бид 2019 оны есдүгээр сараас 2020 оны гуравдугаар сарын хооронд 959 сайн дурынханд уушгины хорт хавдрын шинжилгээ өгсөн хүмүүсийн цусан шинжилгээ хийсэн. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 11.6 хувьд нь коронавирусийн халдварын эсрэг биет үүссэн" гэж Миланы Хавдар судлалын хүрээлэн ба Сиенагийн их сургуулийн тайланд дурджээ.

Судалгааны үр дүнд коронавирусийн эсрэг биет илэрсэн хүмүүсийн ихэнх нь Ломбарди, Пьемонт, Лацио, Эмилия-Романья, Тоскана, Венето зэрэг хотуудад амьдардаг болохыг тогтоожээ. Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 21-нд Италийн эрх баригчид тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрлээ гэж зарлахаас өмнө Италид COIVID-19-ийн шинж тэмдэггүй тохиолдлууд байсан гэдэг нь тодорхой болжээ.

 

 

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22