Dark Light
Нийгэм | 2020-11-18

Ч.Хүрэлбаатар: Одоогийн нөхцөл байдалд өрх бүрт нэг сая төгрөг олгох нь илүүц зүйл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхийлөгч Х.Баттулга Цар тахлын хүнд нөхцөл байдалтайгаар холбогдуулан өрх бүрт нэг сая төгрөгийг олгох санал гаргасан. Үүнийг Засгийн газар дэмжихгүй байна гэсэн үг үү? гэх сэтгүүлчийн асуултанд 

Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газар 18 хүртэлх насны хүүхдэд олгох мөнгийг 100 000 болгож, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийн мөн 100 000 төгрөгөөр нэмэгдүүлэх гэх мэт асуудлуудыг шийдвэрлэсэн. Нэг хүүхдэд жилд улсаас 1 200 000 төгрөгийг олгодог. Хоёр хүүхэдтэй айл жилд 2 400 000 төгрөгийг авдаг гэсэн үг. Мөн хүнсний талоныг 2 дахин нэмэгдүүлсэн. Монгол улс байгаа бүх боломж нөөцөө гаргаж байна. Үүнийг ард иргэд ойлгох хэрэгтэй. Энэ цагт өрх бүрт нэг сая төгрөгийг олгох нь илүүц зүйл юм. Энэ нь 900 тэрбумын төсөв шаардаж байгаа юм"


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22