Dark Light
Нийгэм | 2020-11-18

12-р сараас эхлэн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүх нийтэд танилцууллаа.

Үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад холбогдох сайд нар хариулав.

Энэ үеэр гадаадад гацсан иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийг хэзээ үргэлжлүүлэн хийх талаарх асуултад Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар:

 

"Гадаадад гацсан иргэдээ эх орондоо татах ажлыг эрчимтэй үргэлжлүүлж, 27 мянган иргэнээ авсан. Одоо цөөн бүс нутагт монгол иргэд байгаа. 

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ хугацаанд тусгай үүргийн нислэгийг түр зогсоосон. Бид 12 дугаар сараас эхлэн нөхцөл байдлыг харгалзан тусгай үүргийн нислэг үйлдэж эхэлнэ.

Одоогоор тусгаарлах бүх байранд шалгалт хийж байгаа. Агааржуулалт, халдвар хамгааллын байдалд хяналт хийж байна. Ирэх сараас тусгай үүргийн нислэг үйлдэн, иргэдээ татан авахдаа тусгаарлах байрны нэг өрөөнд нэг хүн, нэг өрөөнд нэг өрх гэсэн зарчим баримтална" гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22