Dark Light
Нийгэм | 2020-11-18

ГИХГ: Гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийг 12 сарын 1 хүртэл цахимаар олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МОНГОЛ УЛСАД ТҮР ИРЭГЧ /БОГИНО ХУГАЦААГААР/ БОЛОН ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАДААДЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасантай холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа гадаадын иргэдийн холбогдох хүсэлтийг visasection@immigration.gov.mn хаягаар онлайн хэлбэрээр хүлээн авч байна.

Хүсэлт гаргагч гадаадын иргэний анхаарах зүйлс:

1.Хүсэлт /Монгол болон Англи хэлээр/

2.Гадаадын иргэний паспортын хуулбар, оршин суух зөвшөөрөлтэй бол үнэмлэхийн хуулбарыг цахимаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд 1800-1882, 93141009 утсаар лавлана уу.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00