Dark Light
Нийгэм | 2020-11-19

АОК: Иргэдээс 650 орчим дуудлага, 1000 гаруй мэссэж ирсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдрөөс эхлэн аймгийн Засаг дарга Б.Азжаргал өөрийн гар утсаар иргэдийн дуудлагыг хүлээн авч тулгамдсан асуудлыг сонсож эхэлсэн.

Өнөө өглөөний байдлаар 650 орчим иргэний дуудлага, 1000 гаруй мэссэж хүлээн аваад байна. Иргэдээс ирж буй мэдээллийг багцалж үзвэл 20 гаруй чиглэлээр тулгамдсан асуудлаа илэрхийлж, санал ирүүлснийг эхнээс нь шийдвэрлэж байна.

Тухайлбал: Дарханд гемодиализ эмчилгээнд хамрагддаг 60 гаруй иргэн байдаг байна. Тэдгээр иргэдийн эмчилгээг тасалдуулахгүй байх үүднээс тусад нь тээврийн хэрэгсэл гаргаж эмнэлэгт ирж эмчлүүлэх буцааж гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулаад байна.

Эх сурвалж- Дархан-Уул аймгийн Онцгой Комисс

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22