Dark Light
Нийгэм | 2020-11-19

А.Амбасэлмаа: Судалгаагаар нэг хүн дунджаар 26 хүнд халдвар тараах эрсдэлтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас ээлжит 11.00 цагийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

"Улаанбаатар хот болон таван аймагт Коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Монгол улсад батлагдсан тохиолдлын тоо 505 болсон. Нийт бүртгэгдсэн, халдвар авсан хүмүүсийн насны байдал 3-70 насны хүмүүс байна.

Халдвар авсан иргэдийн дундаж нас нь 32 нас байна.

Мөн 52,3 хувь нь эрэгтэй. Бид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбоотойгоор урьдчилсан байдлаар судалгаа хийсэн. Судалгаагаар нэг хүн 2.5-3 хүнд халдвар тараах эрсдэлтэй гэж гарсан. Нэг хүн дунджаар 26 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна. Цаашлаад ойрын хавьтал буюу 117 хүнд халдвар тараах эрсдэл бий" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22