Dark Light
Нийгэм | 2020-11-19

Л.Цэдэвсүрэн: Сурагчдын хичээлийг 2-р сарын 1, их, дээд сургуулийг 2-р сарын 15-наас эхлүүлэх саналтай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын чуулганы хуралдаанд цар тахлын нөхцөл байдлын талаар УОК-ын мэдээлэлтэй танилцаж байна. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн: "Өнөөдрийн байдлаар ЕБС-ын дотуур байранд 772 хүүхэд, улсын хэмжээнд 71 их дээд сургуулийн 12 мянга гаруй оюутан дотуур байранд байрлаж байна. Дотуур байранд байрлаж байгаа хүүхдүүдийн хүнс, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой асуудлыг Сангийн яамтай хамтран зохион байгуулж байна. 

ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас, их, дээд сургуулийн амралт нэгдүгээр сарын 5-наас эхлэх байсан. 

Гэхдээ бид дараагийн долоо хоногийн УОК-ын хуралдаанд сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашруулж, онлайн, теле хичээл оруулах асуудлыг танилцуулах гэж байна. 

Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн хичлээлийг 2021 оны хоёрдугаар сарын 1, их, дээд сургуулийг 2021 оны хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад танилцуулна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22