НМХГ-аас хүнсний худалдаа, үйлдвэрлэлийн 6435 обьектын 30 хувийг шалгахад 3164 зөрчил илэрчээ. Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд нийт 191 улсын /ахлах/ байцаагч хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна.
![]()
Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч нийт 6435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний худалдааны газар-5688, хүнсний үйлдвэр, цех-747 үйл ажиллагаа явуулдаг.

Хяналт шалгалтыг 2020.11.15-17-ны өдрүүдэд 1985 объектод буюу 30.8 хувьд хийн 3164 зөрчил илрүүлж, 75.8 хувийг арилгуулж ажиллажээ.
Шалгалтад хамрагдсан 1985 газрын 1167 буюу
58.7 хувь нь үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халуун үзсэн бүртгэл хөтөлдөггүй,
107 буюу 5.3 хувь нь амны хаалт тогтмол хэрэглээгүй,
694 буюу 34.9 хувь нь үйлчлүүлэгчдийн хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй байна.

АДМИН








Нийгэм





