Dark Light
Нийгэм | 2020-11-19

УИХ-ын гишүүн Г. Дамдинням: Замын цагдаа намайг 30 минут саатуулж харилцааны зөрчил гаргасан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүн Г.Дамдинням хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан замын хөдөлгөөнийг зохицуулж буй цагдаагийн албан хаагчийн талаар шүүмжиллээ. 

Тэрбээр," Би УИХ-ын гишүүн. Төрийн ордон руу хуралд явж байхад намайг замын цагдаа 30 минут саатуулсан.  Тухайн цагдаагийн харилцаа, хавьталд анхаарах зүйл байна? гэлээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "УИХ-ын гишүүд өчигдөр яаралтай хуралтай байсан. Энэ үеэр УИХ-ын гишүүдийг гишүүний үнэмлэхээ үзүүлээд хөдөлгөөнд оролцуулах үүрэг өгсөн байсан. Тантай харилцааны хувьд зөрчил гаргаж харьцсан гэх замын цагдаагийн хувийн дугаараар асуудлыг тодруулж эргүүлэн хариу өгнөө" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22