Dark Light
Нийгэм | 2020-11-19

"БЗДүүрэгт КОВИД-19 халдварын тандалт судалгаа хийх сайн дурын багийн бүртгэл хийж байна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, хүний их эмч Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудаснаа "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч буй хүн амын дунд Ковид-19 халдварын тандалт судалгаа хийх багийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа тул САЙН ДУРААР АЖИЛЛАХ Анагаахын боловсрол олгох их, дээд сургууль, коллежийн төгсөх курсийн оюутан, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй халдвар судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, резидент эмч нарыг бүртгэж байна.

Ковид-19-ын халдвар хамгааллын дэглэмийн сургалтад хамруулж, аюулгүй ажиллагааны хувцас, хэрэгслээр бүрэн хангах болно.

Жич.Баянзүрх дүүргийн онцгой комиссын үйл ажиллагааг манай ажлын албанаас дэмжиж ажиллаж байгаа болно.

САЙН ДУРААР АЖИЛЛАХЫГ ХҮССЭН ХҮН ДООРХ УТСААР ХОЛБОГДОЖ, МЭДЭЭЛЛЭЭ ӨГӨӨРЭЙ. БАЯРЛАЛАА.

Утас-98112770, 88556095, 88063020" гэсэн байна


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22