Dark Light
Нийгэм | 2020-11-19

Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн хэмжээнд 35-110 хоногийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөцтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Өчигдрийн байдлаар Нийслэл онцгой комиссын Шуурхай штаб, дүүргийн онцгой комисс зэрэг гамшгаас хамгаалах 25 мянга гаруй ажилтан, албан хаагч ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 14 байршилд 50.3 тонн нөөцийн мах борлуулах ажлыг зохион байгуулж байна.

Өдөрт дунджаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 4,000 орчим ААН-ийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тооцоо судалгааг гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 35-110 хоногийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөцтэй гэх тооцоог гаргасан" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22