Хятад улсын ХӨЛ ХОРИО
Хятад улс 2020 оны 1-р сарын сүүлчээр ихэнхи хотууд, дараа нь бүх мужуудыг хорио цээрийн дэглэмд хамруулж, ХӨЛ ХОРИОГ тогтоосон анхны улс болсон юм.
Хөл хорио нь тархалтыг зогсоох, эрсдлийг багасгах, сэргийлэх маш эртний арга. Түүнчлэн хөл хориог Ухань эсвэл томоохон мужуудад хэрэгжүүлэх зөв үү?, буруу юу? гэдэг дээр мэргэжилтнүүд ихээхэн маргалджээ.

Нийгмийн эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүд "Хөл хориог буруутгахгүй ч энэхүү арга хэмжээ нь хүмүүст зайлшгүй сэтгэлзүйн хувьд хохирол учруулдаг" гэх асуудлыг хөндөж байв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) экс албан тушаалтан "Олон улсын нийгмийн эрүүл мэндийн бодлогын түүхэнд хотыг хязгаарлах ажил хийгдэж байгаагүй" гэжээ.


ДЭМБ-аас Ухань хотыг хорионд оруулах шийдвэрийг "Шинжлэх Ухаанд ШИНЭ үйл явдал" гэж нэрлэжээ. Тус улсад 2020 оны дөрөвдүгээр сарын эхээр Коронавирусийн халдварын тохиолдлууд багасч, халдварын дэгдэлт хяналтандаа орсноор Хөл хориог зарим хотууд зөөлрүүлж бага багаар албан байгууллагуудыг нээсэн бол зарим хотын хөл хориог цуцалжээ. Мөн ДЭМБ-аас Хятад улс томоохон хотуудаа ч хөл хорионы дэглэмд зохион байгуулалттай оруулж чадсанаараа цар тахлыг дарж авч чаджээ гэсэн байна.

Хорио, цээрийн дэглэм тогтоосон хотууд

АДМИН






Нийгэм






