Dark Light
Нийгэм | 2020-11-20

А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод шинээр 15 тохиолдол бүртгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.11.20 / коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"11-р сарын 19 -нд улсын хэмжээнд нийтдээ 3625 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 3588 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ЗӨСҮТ-ийн лабораторид 466 хүнд шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй.

-Өмнөд Судан улсаас аравдугаар сарын 31-нд ирсэн энхийг сахиулагчдийн гурав дахь давтан шинжилгээнээс нэг хүнд илэрсэн,

-Алтанбулагийн боомтоор арван нэгдүгээр сарын 16-нд ирсэн ТИР ачааны машины жолоочийн нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрсэн байна.

-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 10-р сарын 24-нд ирсэн 65  хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа 16 эмч, ажилтны шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр буюу 11-р сарын 19-ний оройны 17 цагаас хойш 37 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Үүнд Дархан- уул аймагт 5 хүний шинжилгээнд коронавирус илэрч нийт тохиолдлын тоо 16 боллоо.  Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр батлагдаж нийт тохиолдлын тоо 6 болжээ.

Улаанбаатар хотод шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 33 болсон байна. Ингээд Монгол улсын хэмжээнд батлагдсан коронавирусийн халдварын тохиолдлын тоо 555 боллоо" гэсэн мэдээлэл өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22