Dark Light
Нийгэм | 2020-11-20

Архангай аймагт хорио цээрийн дэглэмийг зөрчсөн 9 тохиолдлыг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Анхбаатар:

- Аймгийн хэмжээнд 42 постод Цагдаагийн 42 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Эрдэнэбулган сумын хэмжээнд 5 постод 15 алба хаагч 3 ээлжээр, суманд 8 чиглэлд цагдаагийн 16 алба хаагч, 32 төрийн албан хаагч эргүүл хяналт хийж ажиллаж байна. Хөдөлгөөнт эргүүлд автомашинаар 3 чиглэлд 6 алба хаагч ажиллаж байна.

-Сэлэнгэ аймгаас ирж, зөвшөөрөлгүй аймгийн постоор орохыг завдсан 6 иргэнийг таслан зогсоож, тусгаарлалтад аваад байна. Цагдаагийн 3 албан хаагч Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллагын ажилчид хамтраад ээлжээр хяналт тавьж  байна.

-Хорио цээрийн дэглэмийг зөрчсөн 9 тохиолдлыг илрүүлсэн. 11 автомашинтай 62 иргэнд зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна. Цахим орчинд хуурамч мэдээлэл тараасан нэг иргэнийг илрүүлж, 500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан.

-Халдварын эрсдэлтэй бүс нутгаас ирж, нэвтрэхийг завдсан иргэдийн хөдөлгөөн тасрахгүй байна. Улаанбаатараас 2 автомашинтай иргэд нэвтрэхийг завдсаныг постоор оруулалгүй буцаасан. Хуурамчаар бичиг баримт үйлдэж, постоор нэвтрэхийг завдсан үйлдэл гарч байна.

-Хүнсний дэлгүүрүүд архи согтууруулах ундаа нууцаар зарсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 зөрчлийг, согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 3 зөрчлийг тус тус илрүүлээд байна гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00