Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар өнөөдөр 14 цагт мэдээл хийв.
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “НОК-ын шуурхай штаб, дүүргүүдийн шуурхай штаб болон Гамшгаас хамгаалах албадад нийт 25 мянга гаруй албан хаагчид ажиллалаа. Өчигдөр шөнө болон өнгөрсөн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар руу орсон 1145, гарсан 1880 нийт 3373 тээврийн хэрэгсэл нэвтэрч, 6460 иргэн зорчсон байна.
Эдгээр хүмүүст эрүүл мэндийн үзлэг тандалт хийгээд, яг хаана ирж, очих гэж байгааг асуумжаар тодорхой бүртгэсэн бөгөөд Сэлэнгэ, Дархан, Орхон зэрэг “COVID-19” халдвар гарсан орон нутгаас ирсэн иргэдийг түргэвчилсэн оношлуурт шинжилгээ хийлгээгүй бол буцаах арга хэмжээг авсан.
НМХГ-ын 319 улсын байцаагч төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 229 объектод хийж 100 зөрчил илрүүлж 75 хувийг арилгуулж ажиллаа. Мөн энэ хугацаанд нийт 3490 аж ахуйн нэгж байгууллагын 1 сая 088450 метр квадрат талбайд ариутгал, халдваргүйтгэлийг хийжээ.
Цагаан даваа, Морингийн даваа, Нарагийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт нийслэлийн хог хаягдлыг 210 машинаар тээвэрлэн хаяж байгаа. Нийслэлд 18 цэгт болон ӨЭМТ-ийн 84 цэг, нийтдээ 102 цэгт “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх түргэвчилсэн шинжилгээг 3369 хүнээс авсан. Одоогоор PSR шинжилгээний хариу гараагүй байна” гэлээ.
АДМИН








Нийгэм





