ЭМЯ-наас өнөөдөр /202011.20/ 17.00 цагт коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Халдварууд нь голомтолсон бие биенээсээ хавьтал болсон бие биенээсээ халдвар авсан хоорондоо хэлхээтэй холбоотой халдварууд байна. Улаанбаатар хотын 33 тохиолдлын хувьд эхний батлагдсан голомтоос гэр бүлийн ойрын хавьтлын 15 хүн өвчилсөн. Үүнээс улбаатай караоке баранд орсон хүмүүсээс үргэлжилэн халдвар бүртгэгдсэн нь тогтоогдож байна. Тухайн голомтоос 3 хүн караокед орсны улмаас тэнд хамт байсан нийт 6 хүн өвчилж тэр нь цаашаа гэр бүлийнхээ хүмүүст халдвар тарааж улмаар орон сууц орны хэмжээнд амьсгалын замын халдвар тараасан байна. Ингээд нийтдээ караокеноос улбаатай 18 тохиолдол нь хоорондоо хэлхээ холбоотой халдварын голомтыг үүсгэсэн байна. Энд нэг сануулга хэлэхэд караокед орсон хүмүүс бүрэн гүйцэт ирэхгүй байна. Ийм хүмүүсийг бид караокены камер шүүх, ирсэн хүмүүсээс асуумж судалгаа авах замаар илрүүлэх болно. Тэгэхээр энэ караокед 2020.11.09-нд орж үйлчлүүлсэн хүмүүс мөн UB palace-т үзвэр үзсэн хүмүүс, Эмоци продакшны тоглолт үзсэн хүмүүс бүгд нэгийг санаж нийт хүн амын эрүүл энхийн төлөө, өөрнхөө эрүүл энх сайн сайхны төлөө, эрүүл мэндийн байгууллагад хандаж, зөвлөгөө зөвлөмж авч, шинжилгээгээ өгөх асуудлыг онцгой анхаарахыг ард иргэдээсээ хүсье" гэлээ.
АДМИН








Нийгэм





