ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 557 боллоо. Үүнээс эдгэрсэн 337, ажиглалтад 25 хүн байна. ХӨСҮТ-д 213 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүн хүнд, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн байна. Караокенд орсон 3 хүн цааш нь гэр бүл болон цааш орцоор дамжиж, караокеноос улбаатай 18 хүн халдвар авсан байна. Караокед орсон иргэнээс болж нэг орцны 20 айлын 60 гаруй хүнийг шинжлэхэд зургаан айл халдвар авсан. Иргэн бүр хариуцлагатай байх хэрэгтэй" гэв.
АДМИН








Нийгэм





