ЭМЯ-наас ээлжит 17.00 цагийн мэдээллийг хийлээ. Энэ үеэр
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дотоодын халдвар гарснаас хойш 9239 хүнийг хавьтлаар илрүүлснээс 115 тохиолдол халдвар авсныг тогтоолоо. Мөн ард иргэдэд сануулахад гэр бүлийн гишүүд хоол идэхдээ өөрөө өөрсдийн аяга, тавганд идэх, гар нүүрээ угаагаад өөрсдийнхөө алчуурт зөвхөн арчих хэрэгтэй.
Караокенд орсон 3 хүн цааш нь гэр бүл болон цааш орцоор дамжиж, караокеноос улбаатай 18 хүн халдвар авсан байна. Караокед орсон иргэнээс болж нэг орцны 20 айлын 60 гаруй хүнийг шинжлэхэд зургаан айл халдвар авсан. Тийм учраас бид бүхэн дор бүрнээ улам хариуцлагатай байх. Ариун цэврийг мөн маш сайн сахих нь чухал" гэв.
АДМИН








Нийгэм





