Dark Light
Нийгэм | 2020-11-20

Хүүхдийн халамжийн мөнгийг банкууд руу шилжүүлж дуусчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сангийн яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нийт 1’199’570 хүүхдийн халамжийн мөнгийг Монголбанкаар дамжуулан арилжааны банкууд руу шилжүүлж дууссан бөгөөд хүүхэд нэг бүрийн дансанд тусгах ажил Монгол Улсын хэмжээнд хийгдэж байна. 

Үндэсний төлбөрийн систем хэвийн ажиллаж, иргэдийн их, бага дүнтэй болон картын бүх төрлийн гүйлгээ мөн бүх төрлийн нийгмийн халамжийн тэтгэмж олголт цахимаар хийгдэж байгаа юм.

Төлбөр, тооцоо бүрэн цахимжсан тул иргэд Та бүхнийг бэлэн бус төлбөр тооцоог өдөр тутамдаа өргөнөөр ашиглахыг уриаллаа.

Эх сурвалж: МОНГОЛБАНК


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22