Дархан-Уул аймагт коронавирусийн халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4-54 насны ихэвчлэн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ажлаа хийж байхдаа халдвар авсан нь тогтоогджээ. Гэвч анхны тохиолдол хаанаас халдвар нь тодорхойгүй байна. Халдвар авсан 16 тохиолдлын ойрын хавьтал 529 хүнийг илрүүлсэн. Мөн ойрын хавьтлын дам хавьтал болох 608 иргэнийг илрүүлэн шинжилгээнд хамруулсан байна.
Өнөөдрийн 22.00 цагийн байдлаар тус аймгийн 15555 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, 798 иргэнээс PCR шинжилгээ авсан байна. 11-р сарын 6-нд төмөр замын байгууллагын тэмцээн болжээ. Эндээс иргэд халдвар авсан аж.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал,Аймгийн хэмжээнд 72 цагийн хугацаанд зарласан тэг зогсолт 2020 оны 11-р сарын 21-ний 06.00 цагаас эхлэн цуцалж, улс орон даяар 12-р сарын 1-нийг хүртэл зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Тэг зогсолтын хугацаанд аймгийн хэмжээнд халдварыг илрүүлэх, цар хүрээг тогтоох ажлыг хийж гүйцэтгэсэн гэж аймгийн онцгой комисс үзсэн учир тэг зогсолтыг цуцлах шийдвэр гаргалаа.
Гэвч онолын үүднээс авч үзвэл халдвар авсан 16 хүний цаана 48 хүн байх магадлалтай. Тиймээс халдварыг илрүүлэх шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Халдварын тоо нэмэгдэж байна гэж иргэд айж, сэтгэл түгших хэрэггүй. Далд мэдэгдэхгүй байгаа халдварыг илрүүлэх нь цар тахлын хүрээг хумих сайн талтай.
"Тэг зогсолт"-ын дэглэмийг цуцалсантай холбоотой аймгийн хэмжээнд ямар дүрэм журам үйлчлэх талаар Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос маргааш 11.00 цагт иргэддээ мэдээлэл хийхээр боллоо.
АДМИН








Нийгэм





