Dark Light
Нийгэм | 2020-11-21

БНТУ-д манай улсын арван иргэн коронавирусээр өвчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Турк Улсад манай улсын 5000 орчим иргэн ажиллаж амьдардаг. Уг хүмүүсийн арав нь халдвар авсан, биеийн байдал хэвийн байгаа тухай Истанбул дахь “Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-аас мэдээллээ. Туркэд халдвар хурдацтай тархсан өдрүүдэд тус ТББ монгол иргэдэдээ хүнсний тусламж үзүүлж байжээ.   

Туркэд нийт 430170 хүн халдвар аваад байна. Тус улсад энэ оны 3-5 дугаар сарын хооронд бүтэн гурван сарын турш хатуу хөл хорио тогтоосон байна. Хэдийгээр олон нийтийн газрууд үүдээ нээсэн ч албан ёсны зөвшөөрөлгүй иргэдэд ажил олох боломж өмнөхөөс ихээхэн хумигджээ. Энэ өдрүүдэд тус улсад халдварын хоёр дахь давлагаа үргэлжилж байна. Мөн халдвар авсан нийт иргэдийн 40 хувь нь Истанбулын иргэд байгаа аж.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22