Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын нэг цагаан цагаан морь өдөр
Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ
Наран ургах, шингэх: 08.10-17.07
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын 11 сарын 23, Сумъяа гараг. Билгийн тооллын 9, Чөдөр одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 10 минутанд мандаж 17 цаг 07 минутанд жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Бага цасан болох улирал 06 цаг 01 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм




