Нийслэлийн Онцгой Комисс болон шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Засаг даргын тогтоолын дагуу Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилсээр байгаа гэдгийг сануулмаар байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын захирамжид заасан 11 чиглэлийн болон 13 төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй тусгай чиг үүргийн байгууллагуудаас бусад иргэдэд ХӨЛ ХОРИО мөн ирэх долоо хоногт үйлчлэх юм. Иймээс иргэд аль болох гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй.
Маргаашнаас нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд шилжүүлнэ. Энэ нь дээр дурьдсан тусгай чиг үүргийн хүмүүст бөөгнөрөл үүсгэхгүйн тулд гаргасан шийдвэр юм. Тусгай чиг үүргийн байгууллагын ажилтан биш бол нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжгүй. Иргэд ойлгож хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна. Жолооч болон тусгай хяналтын ажилчдыг өндөржүүлсэн бэлэн байдалд бэлтгэн ажиллуулж байна. Тэдний шаардлагыг бас дагах хэрэгтэй.
Түүнчлэн маргаашнаас эхлээд дэлгүүрүүд, худалдааны төвүүд бүгд үйлчлүүлэгчдийнхээ тоог хязгаарлаж байна. Заасан тоонд хүн дүүрсэн тохиолдолд үйлчлүүлэгч гарсны дараа дараагийн үйлчлүүлэгч орно гэсэн үг. Энэ тал даар иргэд маань хүлээцтэй хандаж эхний үйлчлүүлэгчид гарах хүртэл дэлгүүрийн гадна хүлээх хэрэгтэй.
Мөн маргаашнаас эхлэн банкууд тодорхой салбаруудыг нээн ажиллуулах гэж байна. Энэ хүрээнд халамжийн чиглэлийн үйлчилгээ авах иргэдэд тусгайлан цаг өгнө, иргэд цагтаа очиж оочер дугааргүй үйлчлүүлэх боломжтой.
Иргэдэд ахин сануулахад тусгай чиг үүргийн алба хаагчид, нэн шаардлагатай эмнэлгийн тусламж хэрэгтэй болоогүй л бол хөл хорионы дэглэмээ сайтар сахиж гэртээ байх хэрэгтэй" гэлээ.
АДМИН








Нийгэм




