Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр / 2020.11.23/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр : "Өнөөдрийн байдлаар нийт 2299 хүнийг тусгаарлаж байна. Гэрийн ажиглалтад 146 иргэнийг шилжүүлсэн. Тухайн иргэдийн гар утсан дээр аппликейшн суулгуулж түүгээр нь биеийн байдал зэргийг хянаж байна. Гэрийн ажиглалтын хугацаа 14 хоног гэдгийг сануулъя.
Клиникийн чиглэлээр багууд ажиллаж байна. Нийслэлийн тусгаарлан ажиглах байранд нийт 48 эмч, 58 резидент эмч нар ажиллаж байна
Улсын хэмжээнд 327 цэгт 10899 алба хаагчид 7368 техникээр үйлчилж ажиллаж байна" гэлээ.
АДМИН







Нийгэм





