Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.11.23/ ээлжит 11 цагийн мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр зарим сэтгүүлчийн асуултанд хариуллаа:
Сэтгүүлч : Өнөөдрийн бүртгэгдсэн 11 шинэ тохиолдлын байршил нь хаана гэдгийг мэдээлж болох уу?
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Төмөр замын хэсэг болон СХД-ийн сүүлийн батлагдсан тохиолдлуудын хавьтлаас энэ 11 тохиолдол илэрсэн. Гэхдээ энэ хүмүүсийг 20, 21-нд тусгаарлан ажиглах байранд тусгаарласан байсан. Халдвар гарсан голомтод ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Хоёрдогч буюу дам хавьтал болсон хүмүүсийг гэрт нь тусгаарлана. Иргэд хамгийн гол нь тайван байж гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй" гэв.
АДМИН







Нийгэм





