Dark Light
Нийгэм | 2020-11-23

Хатояма Юкио : Сүмогийн тэмцээн жилд 4 тэмцээн болдог зохион байгуулалтандаа эргэн орох хэрэгтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Япон улсын Ерөнхий сайд асан Хатояма Юкио өнгөрсөн 11-р сарын мэргэжлийн сүмогийн тэмцээнд дээд зиндаанд түрүүлсэн оозэки Такатэйшёод баяр хүргээд, сүмочдын талаар болон сүмогийн тэмцээний зохион байгууллалтын талаар санаа бодлоо хэлжээ. Тэрбээр “нэмэлт барилдааны дараа Тэрүнофүжиг харахад өвдөгнийх нь зовиур их байгаа нь харагдаж байлаа. Би өмнө нь ч хэлж байсан даа, жилд 6 удаа тэмцээнд барилдана гэдэг бол бөхчүүдийн хувьд хэтэрхий хүнд байна. Жилд 4 тэмцээн болдог зохион байгуулалтандаа эргэн орох хэрэгтэй. Мэргэжлийн спорт бол олимпийн наадам биш, Японы сүмогийн холбоо бөхчүүдийн биеийг бусниулж байгаа мэт харагдаж байна” гэжээ.

Орчуулсан : Д.Төмөрбаатар

Эх сурвалж : news.yahoo.co.jp


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22