Dark Light
Нийгэм | 2020-11-23

Л.Цэдэвсүрэн: Үдийн цайнаас хэмнэсэн мөнгийг дотуур байрны оюутнуудад зарцуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БСШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн үдийн цайнаас хэмнэсэн мөнгийг хөл хорионы үед дотуур байрны оюутнуудын хоол хүнс, маск, ариутгал халдваргүйжилтэд зарцуулж буйг хэллээ.

"Их дээд сургуулийн дотуур байранд 11 мянга гаруй залуус бий. Цэцэрлэг сургуулийн үдийн цайны хөтөлбөрөөс хэмнэсэн мөнгөнөөс дотуур байранд амьдарч байгаа 11000 оюутнуудын хоол хүнс, маск, ариун цэврийн багцад зарцуулахаар шийдвэрлэсэн. Өнгөрсөн долоо хоногт энэ мөнгөний 70 хувийг их дээд сургуулиуд руу шилжүүлсэн. Дотуур байр болон түрээсийн орон сууцанд байгаа оюутнуудаас асуумж судалгааг аван, шинжилгээнд хамруулаад эхэлсэн. 12-р сарын нэгнээс хойш УОК ямар шийдвэр гаргахыг харгалзан өвлийн амралтын үеэр орон нутгийн оюутнуудыг гэртээ харих боломжоор хангахаар ажиллаж байна" гэлээ. 

Мөн оюутнуудын төлбөрт ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм байна. Харин хувийн сургуулиудын хувьд сургууль,эцэг эх хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөрийн асуудал шийдэгдэнэ. БШУЯ-ны зүгээс ингэ,тэг гэсэн чиглэл өгөх боломжгүй гэсэн мэдээлэл өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22