Dark Light
Нийгэм | 2020-11-23

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын есөн улаан цагаагчин хонь өдөр

Үс засуулвал: Эрч хүч ихэснэ

Наран ургах, шингэх: 08.12-17.06

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 11 сарын 24, Ангараг гараг. Билгийн тооллын 10, Шувуун хошуут одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутанд мандаж 17 цаг 06 минутанд жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22