Dark Light
Нийгэм | 2020-11-24

"Улаанбаатараас орон нутаг руу явах иргэдийг 10, 10-аар нь багцлан PCR шинжилгээнд хамруулна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын түр хороо хуралдаж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэд болон оюутнуудын асуудлыг иргэд их асууж байна. Мөн орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэд  ч байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах гэж байна вэ. 

Шадар сайд Я.Содбаатар: Энэ долоо хоногийн сүүлээр бүртгэлийн программ ажиллуулж эхэлнэ. Энэ программаар дамжуулан тухайн иргэнийг шинжилгээнд хамруулах цэг, өдөр, цагийг мэдэгдэх юм. Орон нутаг руу явах иргэдийг түргэвчилсэн оношлуураас гадна 10, 10-аар нь багцлан PCR шинжилгээнд хамруулна. Тэгэхгүй бол эрүүл бүс рүүгээ халдвар алдах эрсдэл байна. Ойрын үед энэ ажлыг зохицуулж, иргэдийг гаргана гэсэн мэдээлэл өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16