Dark Light
Нийгэм | 2020-11-24

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод PCR шинжилгээ авч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Өнөөдрийн байдлаар ЗӨСҮТ-ийн сууринлаборатор нь 14900 гаруй шинжилгээ хийснээс хатуу хөл хорионы үед 6000 гаруй шинжилгээг хийгээд байгаа аж.

Харин явуулын авто лаборатори нь Замын-Үүдэд 5 удаа ажиллаж 1281 сорьц, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод ажиллаж 132 сорьцод шинжилгээ хийж 2 эерэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж 526 сорьц шинжилж 34 эерэг сорьцыг баталгаажуулжээ. 

Сэлэнгэ аймгийн  Мандал суманд  ажиллаж 250 гаруй сорьц шинжилж тохиолдлыг баталгаажуулж, өчигдөрөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтонд шуурхай шинжилгээ хийж байна. 

ЗӨСҮТ-ийн явуулын лабораторын баг газар дээр нь PCR оношилгоог шуурхай хийснээр сорьцыг Улаанбаатар хот руу тээвэрлэх цаг алдалгүй, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22