Dark Light
Нийгэм | 2020-11-24

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээхэд сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын найман цагаан хар бич өдөр

Үс засуулвал: Эрхтэн хурц болно

Наран ургах, шингэх: 08.13-17.05

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Ус

Аргын тооллын 11 сарын 25, Буд гараг. Билгийн тооллын 11, Могойг хүлэгч одтой, хар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 13 минутанд мандаж 17 цаг 05 минутанд жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22