Dark Light
Нийгэм | 2020-11-25

СБДүүрэгт согтууруулах ундаа борлуулж байсан зөрчлийг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Б  нь 1 шил виски, 0.5 литрийн “Сэнгүр” пиво 23 ширхгийг,  иргэн О нь “Эдэн” архи 2 шил, 2.5 литрийн “Сэнгүр” пиво 2 ширхгийг, “Хойморь” оффисийн урд СХД-т оршин суух Г, Б нар нь цахим орчноор дуудлагаар “Хараа” 8 шил архи тус тус худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлжээ.

Зөрчлийн тухай хуулиас 5.13.2

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22