Dark Light
Нийгэм | 2020-11-25

Д.Нарангэрэл: ЭМ-ийн байгууллагаас нэг өвчтөнд 8 сая төгрөг зарцуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.11.25/ 11.00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Сэтгүүлч : Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Коронавирусний халдвар авсан иргэн 8 сая төгрөгөөр эмчлүүлж байна гэх мэдээллийг өгсөн. Халдвар авсан иргэд хэдэн төгрөгний зардлаар эмчлүүлж байгаа вэ? 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Бид өмнө нь ЭМЯ-ны хурал, вэбсайтаараа эмчилгээний зардлыг мэдээллэхдээ зөвхөн эм тарианы зардлыг тооцож гаргаж байсан. Хүн хүний биеийн байдлаас хамаарч эмийн зардал гарч байна. Нэг өвчтөнд зарцуулж буй өртгийн тоо нь 8 сая төгрөг. Эрүүл мэндийн байгууллагаас нэг өвчтөнд зарцуулж буй өртөг гэдгийг ойлгоорой" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22