2021 оны Грэмми шагналд дараах эрхмүүд "Оны шилдэг шинэ уран бүтээлч"-д нэр дэвшжээ.
1. INGRID ANDRESS

Түүний нэр хүнд маш хурдан хугацаанд өсөж, олны хүндэтгэлийг хүлээжээ. "More Hearts Thin Mine" дуу нь Billboard Country Airplay чартад 59-т бичигдэж, энэ оны 3-р сард анхныхаа цомог болох Lady Like-ийг гаргасан байна.
2. PHOEBE BRIDGERS

Тэрбээр "Punisher" цомгоо гаргаж маш хурдан хугацаанд амжилтанд хүрсэн юм.
3. CHIKA

23 настай Нигери гаралтай Америк рэппэр багаасаа л шүлэг бичиж, дуулж эхэлсэн байна. Хөгжимд бүх анхаарлаа хандуулахын тулд Өмнөд Алабамагийн Их Сургуулиа хүртэл орхисон байдаг.
4. NOAH CYRUS

Ердөө 20-хон настай Ноа Сайрус нь аав Билли Рэй Сайрус, том эгч Майлигаасаа эхлээд поп роялти шоуны цувралаас эхэлж олонд танигдсан.
Тэрбээр Кэти Перригийн 2017 оны аялан тоглолтын үеэр DJ Маршмелло, Оокай нартай хамтарч ("Chasing Colors") өөрийн чадварыг нотолж чадсан байна.
5. D SMOKE

Рэппэр D Smoke нь өнгөрсөн жил Netflix-ийн "Rhythm & Flow" шоуны ялагчаар тодорч байсан. Дараа нь 2019 онд D Smoke анхныхаа EP, Inglewood High-цомогоо гаргасан юм.
6. DOJA CAT
Тэрбээр 16 настайдаа Лос Анжелесийн ахлах сургуулиа орхин хөгжимд өөрийн амьдралаа зориулж яваа нэгэн. Одоогийн байдлаар Ники Минажтай "Say So" ремикс дээр хамтран ажиллаж байгаа юм.
7. KAYTRANADA

2019 онд тэрээр өөрийн бие даасан цомог болох BUBBA-г гаргасан бөгөөд уг цомогт Pharrell Williams, Tinashe, GoldLink, SiR, Kali Uchis нартай хамтарсан бүтээлүүд багтжээ.
8. MEGAN THEE STALLION

Алдарт рэппэр Cardi B-тэй хамтарсан WAP дууг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Мөн тэрээр TIME сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодорсон байна.
АДМИН








Нийгэм




