Dark Light
Нийгэм | 2020-11-25

Эл өдөр хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн хэмээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын долоон улаан харагчин тахиа өдөр

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 08.14-17.05

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Уул

Аргын тооллын 11 сарын 26, Бархасвадь гараг. Билгийн тооллын 12, Дэлгэрүүлэгч одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 14 минутанд мандаж 17 цаг 05 минутанд жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22