Dark Light
Нийгэм | 2020-11-26

АОК: 40 өрхөд хүнсний багц бүтээгдэхүүн олголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Халуун сэтгэл” аяны хүрээнд Говь-Алтай аймгийн зорилтот бүлгийн 40 өрхөд хүнсний багц бүтээгдэхүүн олгожээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор зорилтот бүлгийн өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэх зорилгоор Есөнбулаг сумын ЗДТГ-аас “Халуун сэтгэл” аяныг санаачлан өрнүүлж амжилттай зохион байгуулсан байна.

АОК "Энэхүү аянд Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний 30 орчим дэлгүүр нэгдэж, хүнсний талонд хамрагддаггүй зорилтот бүлгийн 40 өрхөд хүнсний багц бүтээгдэхүүн хандивласан юм. Хүнсний багцад өдөр тутмын хэрэглээ болсон төмс хүнсний ногоо, гурил будаа, гоймон, сүү, талх нарийн боов гэх мэт багтсан бөгөөд 11 дүгээр сарын 24-нд зорилтот бүлгийн өрхөд олгов" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22