Dark Light
Нийгэм | 2020-11-26

Урт хугацааны 3 суурин станц байгуулж цөлжилтийг сааруулах судалгааг эхлүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар нь экосистемийн ялгавартай бүс нутгуудад цөлжилтийг сааруулах, урт хугацааны 3 суурин станц байгуулж, туршилт судалгаа эхлүүлжээ.

Энэ хүрээнд орчны бүс нутгийн цөлжилт, газрын доройтлын үйл явцыг тандан мониторинг судалгаа хийх, нэгдсэн мэдээллийн сан бий болгох, цөлжилттэй тэмцэх технологи туршин, нэвтрүүлэх юм.

Судалгааны станцуудад бүс нутгийн онцлог байдалтай уялдан харилан адилгүй туршилт судалгаа хийнэ.

Тухайлбал, Элсэнтасархай дахь суурин судалгааны станцад элсний нүүлт, салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах, орон нутгийн модлог ургамлыг тарималжуулах, элсний нүүлтийг сааруулах механик хамгаалалтын технологийн туршилт, судалгаа; 

Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэнтолгой дахь суурин судалгааны станцад тариалангийн талбай хамгаалах ойн зурвас байгуулах, агро ойжуулалтын судалгаа; 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум дахь суурин судалгааны станцад усалгааны хэмнэлттэй ойжуулалт, хуурайшилд тэсвэртэй ургамал тарих, элсний нүүдэл болон салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах судалгаа хийж байгаа юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22