Dark Light
Нийгэм | 2020-11-27

АОК: 237 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу бүгд сөрөг гарсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хурлаар Онцгой байдлын газрын дарга Хурандаа Д.Эрдэнэбаатар сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.

-Хорио цээрийн  дэглэм зөрчсөн 12 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцлоо. 

-Аймгийн хэмжээнд 42 иргэн тусгаарлагдсан хэвээр байна. Нэмж зөрчилтэй иргэн тусгаарлаагүй.

-Эрдэнэбулган сумын Нэгдсэн эмнэлэг дээр 11.00 цагаас 18.00 цагийн хооронд түргэвчилсэн оношилгоог хийж байна. Мөн нэг багийн ӨЭМТ-ийг түшиглэн хоёр дахь цэгийг байгуулах шийдвэр гарган, бэлтгэн ажил ханган ажиллаж байна. 

- 11 дүгээр сарын 12-ноос хойш голомттой бүс нутгаас ирсэн иргэдэд тандалт судалгаа хийсэн ба аймгийн хэмжээнд 1300 гаруй хүн хамрагдсан. Мөн Эрдэнэбулган сумын хэмжээнд 237 иргэнд асуумж, тандалт, судалгаа хийсэн ба түргэвчилсэн оношлуураар бүгд сөрөг гарсан байна. 

- Эрдэнэбулган сумын хэмжээнд хяналтын найман пост ажиллаж байгаа бөгөөд хяналтын цэгүүдээр өдөрт дунджаар 200 гаруй иргэн орж, гарч байна. Үүнд: Хүнс, шатахуун, өвс тэжээл, мал махны зөвшөөрлийн бичигтэй хүмүүс багтаж байгаа гэв


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22