Dark Light
Нийгэм | 2020-11-30

МХЕГ: Бүх цэгүүдэд техникийн саатал гарснаар бүртгэл удаашралтай явагдсан зэрэг зөрчил илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өчигдөр /2020.11.29/  хөдөө орон нутагруу зорчих иргэдээс авах шинжилгээ цагтаа эхлээгүй, хүн олноор бөөгнөрсөн зэрэг зөрчилд хяналт шалгалт хийжээ.

Үүнд : Шинжилгээ авах эмч, эмнэлгийн ажилчдын өмсөх хамгаалах хувцас хэрэгсэл, комбинзон тараагдаагүйгээс 37, 39, 41-р сургууль дээр шинжилгээ цагтаа эхлээгүй, 4, 62, 39, 44-р сургуульд байрласан шинжилгээний цэгүүдэд хүн хоорондын зай барих дэглэм зөрчигдөж, бөөгнөрөл үүссэн, бүртгүүлээгүй иргэд ирж, дугаарлан зогссон зөрчил гарсан. Мөн хог хаягдлын уут, гар ариутгалын бодис хүрэлцээгүй зэрэг зөрчил илэрчээ. Бүх цэгүүдэд техникийн саатал гарснаар бүртгэл удаашралтай явагдсан зэрэг зөрчил илэрчээ. 

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж : Мэргэжлийн хяналтын ерөнхий газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22