Dark Light
Нийгэм | 2020-11-30

Дараах 7 аймаг руу зорчих иргэдийг түр хугацаагаар шинжилгээнд хамруулахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Аймаг, орон нутаг буцах иргэд www.119.mn сайтад бүртгүүлээгүй бол "COVID-19"-ийн шинжилгээ авахгүй гэдгийг УОК-ын шийдвэрээр байгуулаад буй орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах Ажлын багаас мэдэгдлээ. Тиймээс бүртгүүлээгүй иргэд өнөөдрөөс дугаарлах шаардлагагүйг сануулж байна. 

Мөн Архангай, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймаг руу иргэдийг зорчуулахгүй байгаа тул шинжилгээнд хамруулахгүйг анхааруулан сануулж байна. Түүнчлэн их, дээд сургууль, МСҮТ болон политехник, коллежийн оюутнуудад нэгдсэн байдлаар сургуулиар нь дамжуулан шинжилгээнд хамруулах учир орон нутаг буцах нийт иргэдийн хамт шинжилгээ хийхгүйг мэдэгдэж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22