Dark Light
Нийгэм | 2020-11-30

Жо Байден хөлөө хугалжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд томографын шинжилгээ хийхэд баруун хөлөнд нь бага зэргийн хугарал илэрсэн тухай түүний эмч Кевин О Коннер мэдээлжээ.

 Жо Байден нохойтойгоо тоглож байгаад баруун хөлөндөө гэмтэл авсан байна. Байдены хэвлэлийн албанаас мэдээлсээр тэрбээр хэдэн долоо хоногийн турш тусгай гуталтай явах аж.

Жо Байден өдгөө 78 настай бөгөөд АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад Ерөнхийлөгч хэмээн нэрлэгдээд буй юм. 180 см өндөр, 80 кг жинтэй Жо Байден тамхи татдаггүй, архи уудаггүй, долоо хоногийн таван өдөр идэвхтэй дасгал хийдэг гэж түүний эмч Кевин О'Коннор хэлжээ. Тэрээр одоогоор эрүүл, эрч хүчтэй байгаа ба Ерөнхийлөгч болсныхоо дараа эрүүл мэндийнхээ талаар тогтмол мэдээлж байх болно гэсэн юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22