Dark Light
Нийгэм | 2020-12-02

Дорнод аймгийн 200 өрхөд хүнс, нүүрсний дэмжлэг үзүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн төвд амьдарч байгаа зорилтот бүлгийн 200 өрхөд хүнс, нүүрсний дэмжлэг үзүүлжээ. Аймгийн Онцгой комиссоос холбогдох байгууллагуудад үүрэг өгснөөр ХХҮГ, ХГЗХГ, Улаанзагалмайн хорооноос хүнсний хомсдолд орж болзошгүй өрхүүдийн судалгааг гарган ийнхүү хамруулсан гэв. Ингэхдээ өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, өрхийн амьжиргааны түвшин тогтоох үнэлгээ хамгийн доод буюу 0-302,1 ба түүнээс доош босго оноотой өрхөөс эрэмбэлэн, давхардуулахгүйгээр олгосон байна. 

Түүнчлэн энэ өдрүүдэд Дорнод аймагт "Хүнсний богц", "Талх" аян өрнөж, зорилтот бүлгийн өрхүүддээ дэмжлэг үзүүлж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22