Dark Light
Нийгэм | 2020-12-02

Ахмадуудад хоёр тонн нүүрс үнэгүй олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 11 дүгээр сарын 30-ны хуралдаанаар "Тавантолгой" ХК-аас ирүүлсэн саналыг үндэслэн 60-аас дээш насны ахмадуудад хоёр тонн нүүрс үнэгүй олгохоор болсон байна.

Мөн нүүрсний үнийг одоогийн борлуулалтын үнээс 20 хувиар бууруулахаар болжээ. Нүүрсний үнийг хямдруулахдаа нэг жилийн хугацаанд буюу ирэх оны 12 дугаар сарын 1 хүртэл нэг тонныг нь 30800 төгрөгөөр борлуулахаар болов. 

Ташрамд, Өнгөрсөн онд "Тавантолгой ХК-аас Өмнөговь аймгийн өрх бүрт 3 тн нүүрс үнэгүй өгч байсан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22