Dark Light
Нийгэм | 2020-12-02

АОК: Иргэдийн шинжилгээний бичгийг тусгай багажаар шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас мэдээлэл хийж  эрсдэлт бүс нутгаас иргэдээ татаж эхэлсэн энэ үед хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.  

Улаанбаатар хотоос 12, Дарханаас 8 нийт 20 автобус, 200 орчим жижиг тэрэгтэй нийт 1600 орчим иргэн ирсэн байна. Зорчин ирж буй иргэдийн шинжилгээний дүгнэлтийг Цагдаагийн байгууллагын шалгах багажаар уншуулан оруулж байгаа гэнэ. Энэ үеэр шинжилгээ өгөөгүй иргэн ирсэн байсныг илрүүлж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан гэдгийг ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ. Тус аймгийн харьяат 9000 гаруй иргэн орон нутагтаа ирэх хүсэлтээ Шуурхай штабт хүргүүлжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22