Dark Light
Нийгэм | 2020-12-03

Түр журмын хэрэгжилтийг хангуулахыг үүрэг болгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын шуурхай штабуудтай цахим хурал хийж цаг үеийн мэдээлэл, үүрэг чиглэл өгчөө.

Энэ сарын 01-нээс эхлэн шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руугаа зорчиж эхэлсэнтэй холбогдуулан зорчиж буй иргэд,  тээвэрлэлтэд хяналт тавих, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах,

Түр тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуй, халдвар хамгаалал, хоол хүнсний эрүүл ахуйд тавих хяналтыг сайжруулах,

Үйл ажиллагааг явуулж буй 18 салбарын байгууллага, аж ахуйн нэгж, боловсруулах үйлдвэрүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхэд анхаарах, зөвлөмж заавар өгөх,

Дайчлагдан ажиллах албан хаагчдыг цахим сургалтад хамруулахдаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлах зэрэг үүрэг чиглэл өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22