Dark Light
Нийгэм | 2020-12-10

Б.Пүрэв: МҮОНРТ бол улс төрчдийн ХОГИЙН САВ биш шүү!

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу арванхоёр дугаар сарын 10-ны өдөр МҮОНРТ-ийн уран бүтээлч, ажилчид тайван жагсаалыг хийв.

No description available.

Энэ асуудлыг тодруулахад MNB-ийн сэтгүүлч Б.Пүрэв "Хоёр сарын турш МҮОНРТ-ын хамт олон удирдах дээд байгууллагадаа бугшсан идээ бээрийг шахаж, уран бүтээлийн эрх чөлөө, шударга ёс, ёс зүйтэй удирдлагатай болохын төлөө тэмцэж байна. 

Харамсалтай нь УИХ-ын ТББХ -ны зарим гишүүд хамт олны "тайван" шаардлага эсэргүүцлийг үл ойшоож, өнөөдөр хамт олны огцруулахыг шаардаж тэмцэж байгаа захирлуудын зөвлөлийн гишүүн (MNB 1-р сувгийн захирал)-ыг дэвшүүлэн  удирдах дээд байгууллага ҮЗ-ийн гишүүнээр хор, хуйвалдаанаар хүчээр дэмжлээ.

МҮОНРТ бол хэн нэг улстөрч, эрхэм гишүүдийн найз нөхөд, танил талаа хор хуйвалдаанаар шургуулдаг "хогийн сав" чинь биш ээ Ж.Мөнхбат гишүүн ээ!!!!  Тэр тусмаа МҮОНРТ-ын хамт олны 500 гаруй хүний  эсэргүүцэж байгаа Батцэнгэл гэж 20 жил энэ байгууллагын бүх дарга, захирлын суудалд сууж хамт олон, уран бүтээлчдийг биш амин хувиа бодож ирсэн хүнийг ҮЗ-д оруулах гэж яагаад нэр төрөөрөө дэнчин тавьж дэмжүүлэх хуйвалдаан зохион байгуулав аа? Танд хамт олны үзэн ядалтыг дэвэргэж, бослого үймээнд турхирах  ямар шаардлага, ашиг сонирхол байна вэ?

 МҮОНРТ бол тэртусмаа удирдах дээд байгууллага ҮЗ бол салбар бүрийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн ухаанаа уралдуулж, уран бүтээлээрээ Монголын 3 сая үзэгчдийг соён гэгээрүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй ОЛОН НИЙТИЙН телевиз гэдгийг УИХ-ын энэ гишүүдэд ойлгуулах цаг болсон" гэлээ.

No description available.

No description available.

Тайван жагсаалын үеэр Цагдаагийн байгууллагынхан MNB-ийн сэтгүүлч Б.Пүрэв болон дууны найруулагч, инженер гурван хүнийг саатуулсан юм. Түүнчлэн тайван жагсаалын үеэр барьсан гэрийг хүчээр буулган авч явлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22