Dark Light
Нийгэм | 2020-12-10

"Чингис хаан" олон улсын нисэх буудалд ариутгалын хаалга суурилуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

COVID-19"-ийн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зорчигчдийг автоматаар ариутгах хаалгыг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд байрлуулаад байгаа талаар Иргэний нисэхийн Үндэсний төвөөс мэдээллээ. 

Нисэх будлаар үйлчлүүлэгч, зорчигч иргэд болон нисэхийн салбарын нийт ажилтан, албан хаагчдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгалын хаалгыг ийнхүү суурилуулж ашиглалтад оруулжээ. Улсын онц чухал салбарын нэгд тооцогдож, тасралтгүй 24 цагийн үйл ажиллагаатай, байнга өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг иргэний нисэхийн салбарын онцгой 4 цэгт нисэх буудлыг оролцуулаад дээрх ариутгалын хаалгыг суурилуулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22