Dark Light
Нийгэм | 2022-01-24

Шинэ өрхийн эмнэлэг ашиглалтад орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 16-р хорооны иргэд заавал 2-р шатлалын эмнэлэг рүү явах шаардлагагүй өрхийн эрүүл мэндийн төвөөсөө эрүүл мэндийн бүх үйлчилгээгээ авах боломжтой боллоо.

Сүүлийн жилүүдэд Баянзүрх дүүргийн 16-р хороонд орон сууцны хотхон, хорооллууд баригдаж тэр хэмжээгээр оршин суугчдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвийг өргөжүүлэх ажлыг 2019 онд эхлүүлсэн.

Тус эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажлыг  1,9 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр Эрүүл мэндийн яам-ны захиалгаар “Бэг бүрд” ХХК  хийж гүйцэтгэн өнөөдөр улсын комисс хүлээн авлаа. 

Шинэ өрхийн эрүүл мэндийн төв нь 1080 мкв зай талбайтай ба амбулаторийн үзлэг оношилгоо хийгдэхээс гадна, рентген дүрс оношилгоо, нөхөн сэргээх физик эмчилгээ зэрэг үйлчилгээг үзүүлнэ. Мөн ажиллах эмч ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлэн ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ болон ажиллана гэдгээ ӨЭМТ-ийн дарга онцоллоо.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10